Бумбын тахилгын тухай

Бумбын тахилгын тухай

Бумбын тахилгын тухай

Гонгор бурхны бумбыг бүтээх, шүтэхийн ач тус нь ариун хүслээр эрдэм билэг, нас, хишиг буяны үйл ая зөнгөөр ундран дэлгэрч ариун цагаан буян бүгдийг хурайлан оруулж байхын бэлгэдэлтэй төдийгүй. Гонгор бурхны бумбыг бүтээсэн газар орон, айл өрх бүгдэд муу үйлийн хаалга хаагдаж, удам угсаа, үр хүүхэд нь буян хишиг тогтон, өөдлөн дэвжих ерөөлтэй байдаг.

Үр удам нь амар амгалан байх ерөөлтэй.

Бумбанд шүтсэн хүн ариун буянд даган баясаж, үр удам нь амар амгалан байх ерөөлтэй.

Гонгор сахиуст хүндэтгэл:

Гонгор сахиуст хүндэтгэл үзүүлэхэд түүний хань, нөхөд бурхадтай адил өргөл өргөн тахидаг. Бумбыг нарын дэг ёсны дагуу тахидаг уламжлалтай.

Буяныг адислах мэт.

Бумбыг бүтээхэд их хэмжээний ач холбогдолтой. Зүйрлэвээс үзэсгэлэнтэй балт цэцэн дээр эрвээхэй зөгий тэргүүтэй амьтад татагдан цугларах лугаа адил. Эдийн тэнгэрүүдийн дуртай эд зай оршоосон бумбад эдийн тэнгэрүүд татагдан эдийн хишиг буяныг адислах мэт болой.